Тавдугаар сарын 28-ны шөнө Пермь хотод газардах гэж байсан A320 онгоцны нисэгчдийг лазерын туяагаар довтолж, үзэгдэх орчныг нь халхлахыг оролджээ. Энэхүү онгоц нь Анталиягаас Пермь рүү 192 зорчигчтой нислэг үйлдэж байсан байна.
“Уральские авиалинии” нисэхийн компанийн багийнхан лазерийн довтолгооноос чадварлаг зайлан, 13 минутын дараа онгоцоо Пермийн нисэх буудалд амжилттай газардуулж чадсан байна.
Өнгөрөгч гуравдугаар сарын 16-нд “ГТК Россия” авиакомпанийн Санкт-Петербург-Самаркандын чиглэлд нисэж байсан Боинг-767 онгоцыг Уфа дээгүүр өнгөрөх үед лазераар довтолж байсан ба дээрх тохиолдол нь 2011 оноос хойш бүртгэгдсэн гурав дахь тохиолдол ажээ.
Эдгээр үйлдлүүд нь ихэвчлэн өсвөр насныхны танхайн сэдэлттэй үүссэн ба энэ төрлийн гэмт хэрэгт тохирох ялыг оноож байхаар хуульчилж өгсөн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )