Оксфордын Их сургуулийн эрдэмтэд Лозаннийн амьтны музейн ажилтнуудтай хамтран “цасны хүн” буюу алмасын генийн бүтцийг судлахаар бэлтгэл ажилдаа орох гэж байгаа аж.
Энэхүү төслийн оролцогчид энэ талаар төрөл бүрийн материал цуглуулдаг музей, хувь хүмүүст хандаж, шинэ технологийн тусламжтайгаар энэ төрлийн амьтдын үсийг судалж дүгнэлт гаргахыг зорьж байгаа юм байна.
1951 онд энэхүү амьтны аварга хөлний мөрний фото нийтлэгдснээс хойш эрдэмтдийн анхаарлыг татан, энэ сэдвээр ихээхэн маргаан үүсгээд байгаа ажээ. Тухайн үед энэ мөрийг Гималайн экспедицид ажиллаж байсан уулчин Эрик Шиптон олжээ. Үүнээс хойш энэхүү хүн дүрст аварга амьтныг харсан үзсэн гэрчүүдийн тоо нэмэгдэж, Гималайд тэднийг “Йеты”, Хойд Америкт “Бигфут” буюу “Сасквоч”, Кавказад “Алмасты” хэмээн нэрлэдэг болсон байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )