Гурван эрийг хордуулжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 28

Москвагийн зүүн хэсэгт нэгэн бүсгүй үл мэдэгдэх сэтгэцэд үйлчилдэг бэлдмэлээр гурван эрэгтэйг хордуулжээ.

Эдгээр эрчүүд Уралын гудамж дахь 1-р корпусын 6-р байрнаас түргэний машинаар эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд сэжигтэн эмэгтэйг цагдаагийн ажилтнууд баривчлан,  шилтэй шингэн зүйл илэрснийг лабораторид химийн найрлагыг нь тодруулахаар илгээсэн байна.

Мөрдөн байцаалтын явцад бүсгүйн бие муудан мөн хордсон болох нь тогтоогдсон тул эмнэлэгт хэвтүүлжээ.  Одоогоор болсон хэрэг явдлыг нарийвчлан шалгаж байгаа аж.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top