Шэрон Стоуныг шүүхэд өгчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 28

Холливуудын од, жүжигчин Шэрон Стоуныг Филиппин улсын иргэн Эрлинда Элемен хэмээх эмэгтэй шүүхэд өгчээ. Тэрээр жүжигчин эмэгтэйнд хүүхэд асрагчаар ажилладаг байсан ба арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаг, хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллуулсан, хууль бусаар ажлаас халсан гэх үндэслэлүүдээр түүнийг буруутгаж байгаа юм байна. Гэрийн үйлчлэгч эмэгтэй Стоуны гэрт 5 жил ажиллахдаа үүсэл гарал, хэлний аялга, шашин шүтлэг зэргээсээ болж байнга доромжлуулдаг байсан гэнэ. Харин Шэрон Стоун өөрөөс нь мөнгө салгахын тулд утгагүй зүйл зохион ярьж байна гэж үзсэн бөгөөд 2011 оны нэгдүгээр сард өөрт нь өгөх гэж байсан урамшууллыг хулгай хийсэн тул ажлаас нь халсан хэмээн мэдэгджээ.

Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top