Дуучин Лэди Гага ирэх сарын 3-нд Жакарта хотод “Born This Way Ball” тоглолтоо хийхээр болжээ. Гэтэл Индонезын лалын шашинтнууд алдарт дуучныг буг чөтгөртэй зүйрлэн, манай үндэстний соёл, ёс заншлыг өөр зүйлд хандуулахыг хэрхэвч зөвшөөрөхгүй хэмээн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан аж. Энэ үйл явдалд Лэди Гагагийн менежер Трой Картер мэдэгдэл хийхдээ “Индонезийн лалын шашинтнуудын эсэргүүцлээс болж бид тоглолтоо цуцаллаа. Хэдийгээр сэтгэл дундуур байгаа ч ийм шийдвэр гаргахаас өөр аргагүйд хүрлээ” хэмээжээ. Тоглолтын зохион байгуулагч “Биг Дэдди” энтертайнментийн найруулагч Майкл Расселийн ярьснаар тоглолтыг өндөр хамгаалалтын дор зохион байгуулж болох байсан ч дуучны амь насанд халтай тул тоглолтыг бүрмөсөн цуцлалаа гэж мэдэгдсэн байна.
Д.Төгс
Сэтгэгдэл ( 1 )
This web site offers pleasant quality YouTube videos; I all down load the dance contest show video clips from this site.