Израйлийн Сөнөсөн тэнгис орчимд судалгаа хийсэн хэсэг геологчид Есүс Христ хэзээ таалал төгссөнийг тогтоожээ. Тэд Есүсийг манай эриний 33 оны дөрөвдүгээр сарын баасан гаригт бурхан болсон гэж нотолж байна.
Судлаачид Есүсийн тэнгэрт хальсан өдрийг тогтоохдоо Библь сударт өгүүлснийг иш болгожээ. Библийн 27 дугаар бүлгийн Мэттьюгийн дуулалд түүнийг таалал төгссөн өдрийн тухай өгүүлэхдээ газар тэнгэр доргин хөдөлж булш нь өөрөө онгойсон гэсэн байдаг.
Үүгээр бол Есүс бурхан болсон өдөр хүчтэй газар хөдөлсөн гэж судлаачид үзээд тухайн цаг үед тохиолдсон газар хөдлөлтүүдийг судалжээ.
Уг судалгаагаар Йерусалимаас 13 милийн зайд орших Сөнөсөн тэнгис орчимд геологийн судалгаа хийгээд манай эриний 33 оны дөрөвдүгээр сарын 3-нд газар хөдөлсөн болохыг тогтоосон байна. Тиймээс энэ газар хөдлөлт болсон өдөр Есүс тэнгэрт хальжээ гэж тэд үзэж байгаа аж.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )