Хоёр залуу өөрийгөө зулын гол болголоо

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 29


Түвдийн нийслэл Лхас хотын  Жохан ариун сүмийн үүдэнд уржигдар хоёр залуу өөрсдийгөө  зулын гол болгожээ. Тэдний нэг Доржээ Цэтэн хэмээх 19 настай эр газар дээрээ нас барсан гэдгийг Хятадын засгийн газраас мэдэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор Хятадын хууль сахиулагчид  Лхас хотыг  цэргийн хяналтанд аваад байгаа аж. Үүгээр ч зогсохгүй зулын гол болсон Доржээгийн ажлынхныг баривчлан саатуулаад байгаа гэнэ.

Он гарсаар 30 гаран хүн зулын гол болоод байгаа бөгөөд тэдгээррээс анх удаа Түвдийн нийслэл Лхас хотод өөрийгөө золиослосон нь Доржээ болоод байна гэж Түвдээс мэдээллээ.

А.Баярмаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top