Хятад, Япон улсууд доллараас татгалзаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 29

ИТАР-ТАСС мэдээлснээр зургаадугаар сарын 1-нээс эхлэн Хятад, Япон улсад өөрсдийн валютыг доллараар шууд солилцоо хийхийг хязгаарлаж байгаа ажээ. Энэхүү алхам нь тухайн хоёр орны эдийн засгийн үр нөлөөг дээшлүүлэхэд сайнаар нөлөөлнө хэмээн үзэж байгаа юм байна.

Японы нийслэлд өнөөдөр болсон хэвлэлийн бага хурал дээр тус улсын сангийн сайд Дзюн Аздуми хэлэхдээ “энэ бодлогын ачаар бүтээгдэхүүний өөрийн өртөг багасч илүү аятайхан үйлдвэрлэх боломжтой болно” хэмээн онцолжээ.

Токио, Шанхайгийн валютын зах зээлүүд дээр иен, юаныг хооронд нь шууд солилцоо хийж байхаар болсон байна.

 Дэлхийн зах зээл дээр ДНБ -р АНУ-ын дараа хоёр, гуравдугаар байранд  ордог улсуудын хувьд эдийн засагт хүчтэй нөлөөлдөг  хэлбэлзэл ихтэй доллараас татгалзах шийдвэрийг өнгөрөгч арванхоёрдугаар сард Японы ерөнхий сайд Ёсихико Нода Бээжинд айлчлах үед ярилцаж тохиролцсон аж.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top