Хятадын тэрбумтан онгон эхнэр олохын тулд шалгаруулалт явуулж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 29

Хятадын нэрээ нууцлахыг хүссэн ганц бие тэрбумтан онгон эхнэр хайж байна. Ингэхдээ тэрбээр шалгаруулалт явуулж, сонгогдсон бүсгүйчүүдтэй болзож тус бүрд нь 50,000 юань бэлнээр өгөхөө амлажээ.

Тэрбумтан эрийн таашаалд нийцэх бүсгүй 20-26 насны, 50 кг хүртэл жинтэй, дээд боловсрол эзэмшсэн, эгэл гэр бүлээс гаралтай, царайлаг, өв тэгш биетэй, онгон байх ёстой ажээ. Харин мань эр 40 орчим настай, эх орондоо алдартай бизнес эрхэлдэг, эрүүл чийрэг нэгэн бөгөөд гольф тоглох дуртай гэнэ.

Өнөөдрийн байдлаар тус шалгаруулалтад 3200 орчим бүсгүй оролцсоноос эхний шатанд 320 бүсгүй тунаж үлдээд байгаа юм. Ингээд онгон эхнэр шалгаруулах “ажиллагаа”-ны зургаас хүргэе.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top