Эверестийг эзэлсэн баатарын дараагийн зорилго нь “Алуурчин” гэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 30

Дэлхийн дээвэр Эверестийг эзэлсэн Монголын гурав дахь уулчин С.Бат-Эрдэнэ өчигдөр  үүрээр эх орондоо ирсэн.  Дөрөвдүгээр сарын 8-нд эх орноосоо мордож, тавдугаар сарын 19-ний өглөө 07.10 цагт дэлхий зулайд гишгэсэн тэрбээр сар гаруй хугацаанд үргэлжилсэн түүхэн аяллаа дуусгаад ийнхүү Монголдоо ирсэн юм.

“Everest North Cole International Expedition-2012” олон улсын экспедицийн бүрэлдэхүүнд багтаж, Түвдийн талаас Эверестэд авирсан тэрбээр Пакистаны нутагт орших, “Алуурчин”хочит уулыг МУГТ Го. Өсөхбаярын хамт зорих төлөвлөгөөтэй байгаа аж.

Т.Ялгуун   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top