Орост бүсгүйчүүдийн нам мэндэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 30

“Оросын эмэгтэйчүүдийн төлөө” Ардын нам Хууль зүйн яаманд албан ёсоор бүртгүүлж батламжаа авлаа хэмээн өнөөдрийн “Российская газета” сонины дугаарт нийтлэгджээ.

Намын гол зорилго нь “гэр бүлийг сэргээх, гэр бүлээр дамжуулж Орос орны оюун санааг шинэчлэх” явдал юм байна.

Сар орчмын өмнө энэхүү улс төрийн нэгдэл нь Орос орны 45 бүс нутгаас хүрэлцэн ирсэн 90 төлөөлөгч оролцсон зохион байгуулах их хурлаа хийсэн аж. Өмнө нь энэхүү улс төрийн хүчин бараг намын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн боловч албан ёсоор баталгаажаагүй учраас сонгуульд оролцох боломжгүй байсан байна.

Одоогийн байдлаар тус нам нь 100 мянга гаруй гишүүд дэмжигчидтэй болоод байгаа аж.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top