Хамгийн хурдан илэрсэн захиалгат аллага

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 30

Оросын болон гадаадын 100 хотод салбартай  “8 Марта” мебелийн холдингийн ерөнхийлөгч Михаил Кравченкогийн Москва хотын ойролцоо 10 хоногийн өмнө үйлдэгдсэн  захиалгат аллагын сэжигтнийг баривчилсан байна.

Энэхүү аллагын захиалагч нь Алексей Пронин хэмээх 1990-ээд оны үед Рязань мужийн газар нутагт үйл ажиллагаа явуулдаг байсан “Заанууд” нэрт гэмт хэргийн том бүлэглэлийн гишүүн байсан этгээд аж. Тэрээр тухайн үедээ Михаил Кравченкогийн аюулгүй байдлын албанд үүрэг гүйцэтгэдэг байжээ.

Алексей Прониныг өчигдөр Рязаньд баривчлан Москва орчмын Одинцово хотын мөрдөн байцаах газарт шилжүүлсэн байна.

2000 оны дундуур уг этгээд нь бусад хамсаатнуудын адил шоронд орон ял эдэлж байгаад өнгөрөгч онд сүллагджээ. Таньдаг хүмүүсийн гэрчилж буйгаар шоронгоос суллагдсны дараахан Михаил Кравченкотой асуудал үүсгэсэн ба үүний улмаас тухайн аллагыг захиалсан байх магадлалтай хэмээн сэжиглэж байгаа ажээ.

Пронин Рязань мужаас машин, хөлсний алуурчдыг олж, тэдгээр нь тавдугаар сарын 20-ны шөнө Москвад ирж Михаил Кравченкод халдсан байна. Тэрээр гэрийнх нь ойролцоо машин руу нь буудан, хохирогч 6 сумны шарх авсны улмаас амь үрэгдсэн  ажээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top