Синьхуа агентлаг Хятадын бүх ажилчдын зөвлөлгөөнөөр шийдсэн шийдвэрийнхээ талаар олон нийтэд мэдээллээ. Тус шийдвэрт 2015 он гэхэд хүйсийн тэнцвэрт байдлыг хангах тухай зорилтыг тусгажээ. Учир нь Хятадад нэг өрхөд нэг хүүхэд гэсэн хатуу хууль үйлчилдэг тул гэр бүлүүд удам залгах хүү төрүүлэхийг эрмэлзсэнээс охидын тоо цөөрсөн байна. Энэ явдал сүүлийн үед эрчимтэй өссөн учраас жилд мэндлэх байсан охидын тоо сая орчмоор хасагджээ. Цаашид энэ хандлага өсвөл 2020 он гэхэд 24 сая эрчүүд гэр бүлтэй болж чадахгүйд хүрэх аж. Тиймээс орчин үеийн гэр бүлүүд маань охид төрүүлээсэй гэж хүсч байна хэмээн хүүхэд эрхэлсэн хорооны дарга Ван Ся мэдэгдсэн байна.
Д.Төгс
Сэтгэгдэл ( 0 )