Массачусетс мужийн амбан захирагч асан Митт Ромни Техасд Бүгд найрамдах намын сунгаанд ялалт байгуулжээ.
Бүгд найрамдах намаас түүнтэй өрсөлдөх ганц хүн нь либертари хөтөлбөртэй конгрессын гишүүн Рон Пол байсан ба тэрээр сонгуулийн өмнөх кампанит ажлын санхүүжилтээс татгалзсан аж.
Ромнигийн үндсэн өрсөлдөгчид нь консерватив намын Рик Санторум, Ньют Гингрич нар байсан боловч сунгаанаас эрт хасагджээ.
Ромниг Ерөнхийлөгчийн сонгуулийн цор ганц нэр дэвшигчээр албан ёсоор зарлах Бүгд найрамдах намын их хурал наймдугаар сарын 27-нд Флорида мужийн Тампа хотод болно.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сарын 6-нд болох ба Ромнийн ганц өрсөлдөгч нь Ардчилсан намаас дэвшсэн одоогийн Ерөнхийлөгч Барак Обама аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )