Рублийн “хар лхагва гариг”

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 31

Оросын рублийн доллартай харьцах ханш өчигдөр 60 копеекоор эрс унаж, 32,78 болон 2011оны аравдугаар сараас хойшхи үзүүлэлтээр дээд хэмжээг тогтоожээ.

Brent маркийн нефть 2.63% буюу нэг баррелийн үнэ 103,88 доллараар,  Light маркынх 2.64% буюу 88.36 доллараар буурчээ.

Тавдугаар сарын дунд үеэс эхлэн оросын валютын бусад орны валюттай харьцах үзүүлэлт аажмаар буурсан аж. Өнгөрөгч долоо хоногт рублийн ханш огцом хэлбэлзсэн нь евро бүсийн нөхцөл байдлын хурцдалт, дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн бууралттай холбоотой үүссэн байна.

Нефтийн ханшийн бууралт, рублийн уналт нь орост инфляцийг хурдасгаж байгаа ажээ.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top