8 жил боолчлогдсон охин

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 31

AFP  агентлагийн мэдээлснээр Боснийн цагдаагийнхан найман жилийн турш немец охиныг боолчилсон садист гэр бүлийнхнийг баривчилжээ. Тэрээр энэ хугацаанд охиныг нийгмээс бүрэн тусгаарлаж, морины оронд тэргэнд хөллөн, гахайн тэжээлээр хооллодог байсан аж.

Охин Германаас ээж дүүгийн хамт арваад жилийн өмнө ирсэн ба 11 настайгаасаа боолчлогдож эхэлжээ. Энэ явдал Боснийн баруун хойд зүгийн багавтар тосгонд болсон ба эзнийх нь хөрш Сида Макалич энэ талаар мэдэж цагдаад хэлээгүй бол охин хэдий хүртэл тамлагдах байсан юм бүү мэд.

Хөрш нь энэ талаар цагдаад хэд хэдэн удаа мэдэгдэж байсан боловч садистууд тухай бүрд нь цагдаагийнхныг хууран мэхэлж өнгөрөөд байж, ингээд саяхан тавдугаар сарын 15-ны өдөр хөрш нь гар утсаараа цагдаад нууцаар мэдээлж газар дээр нь нотлох баримттай баривчилсан байна. Хуулийн дагуу тэдэнд нилээн олон жилийн ял оногдох аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top