Умард Солонгос цөмийн зэвсэгтэй” улс гэдгээ зарлалаа. Умард Солонгос дээрх мэдэгдлээс өмнөхөн улсынхаа телевизээр цөмийн зэвсэгтэй улс болсноо зарлан тунхаглажээ. БНСУ-ын Ёнсей их сургуулийн профессор Чой Жун Күн “Цөмийн зэвсэгтэй улс гэдгийг Үндсэн хуульд заахаас илүү хүчтэй тунхаглал гэж байхгүй” хэмээн ярьсан байна. Гэвч Умард Солонгос цөмийн шинэ туршилтанд бэлтгэж байгаа эсэх нь асуулт хэвээр үлдэж байгаа бөгөөд тус улс цөмийн зэвсэгтэй улс гэдгээ зарласан нь АНУ-д шууд хандаж буй мэдэгдэл гэж ажиглагчид үзэж байгаа аж.
Коммунист дэглэмээрээ алдартай БНАСАУ 2006, 2009 онд тус тус цөмийн туршилт явуулсан юм. Хиймэл дагуулаас авсан Умард Солонгосын цөмийн байгууламжийн зурагнууд АНУ-ын цөмийн шинжээчдийг Пхеньянийн эрх баригчид цөмийн шинэ туршилтад бэлтгэж буй гэдэг таамаглал дэвшүүлэхэд хүргэсэн байна.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )