26 настай жүжигчин Габриэлла СЕДИЛЬО бүсгүй Paramount Pictures болон DreamWorks Studios компаниудыш шүүхэд өгөөд байна. Дээрх байгууллагуудаас нийтдээ $18,5 саяыг нэхэмжилжээ. “Трансформерах 3”-ийн оролцогч Габриэлла нь 2010.09 сард өөрийн машинтайгаа осолд орж толгойндоо хүнд гэмтэл авсан билээ. Бүсгүйг нисдэг тэргээр эмнэлэгт хүргэж тэндээ хоёр сар эмчилгээ хийлгэжээ. Ингээд тэр өдрөөс хойш 21 сар болж байгаа ч биеийнх нь байдал дээрдэхгүй байгаа гэнэ. Байнга толгой нь өвдөнө, ярьж чадахгүй, биеийн зүүн тал нь мэдээгүйжсэн гэх оноштой байгаа ажээ. –Гэтэл түүнд дээрх кино компаниуд ямар нэгэн байдлаар тусламж дэмжлэг үзүүлээгүй, эмчилгээний зардалын тодорхой хувийг ч төлөөгүй байгаа хэмээн түүний өмгөөлөгч мэдэгджээ. Иймээс киностудиуд түүний өмнө гэмээ цагаатгах ёстой хэмээжээ. Paramount Pictures, DreamWorks Studios нь түүнд машины хөлөглөсөн хөлсөнд өдөрт 25 доллар төлөх ёстой гэнэ.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )