Хятадад “Хар хувцастнууд3” киноны эх хувилбараас нь 13 минутаар богиносгож тайрсан хуулбарыг прокатлаж эхэлжээ.
Үзэл суртлын шүүмжлэгчид таалагдаагүй үзэгдлийг тайрсан ба Хятадын үзэгчид Нью- Йоркийн хятад хорооллын ресторанд өрнөдөг үйл явдлын хэсгийг үзэж чадахгүйд хүрчээ. Киноны гол баатар Джей, Кей нар харь гаригийнхантай үзэлцэн, дараа нь Джей тохиолдлоор гэрч болсон хятадуудын ой санамжийг арилгадаг хэсгийг тухайн орны интернет хэрэглээнд мөрддөг цензурт тохирохгүй гэж үзсэн ажээ.
Энэ нь Хятадад болж буй анхны тохиолдол биш аж. Өмнө нь “Титаник” киноны Кейт Уинслетийн нүцгэн биеийг харагдуулахгүй, зөвхөн толгойн хэсгийг нь үлдээн тайрч байсан байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )