Хосни Мубаракт 42 жилийн ял төлөвлөөд байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 02


Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийг шүүх хурал өнөөдөр өглөө Кайр хотноо эхлээд байна. Өнгөрсөн оны хоёрдугаар сард ардчилсан нийгмийн төлөө дуу хоолойгоо нэгтгэсэн залуусын өөдөөс гал нээж 840 хүний аминд хүрч, 6000 орчим иргэнийг шархдуулсан хэрэгт түүнийг буруутгаж байгаа юм. Түүний энэ хэрэгт 30 жилийг чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр төлөвлөөд байгаа гэнэ.  Мөн мөнгө угаасан, авлига авсан хэргээр 12 жилийн ял төлөвлөөд байгаа ажээ.  Мөнгө угаасан, авлигын хэрэгт Хосни Мубаракийн хоёр хүүхдэд мөн ял төлөвлөөд байгаа.

Өндөр настай Хосни Мубаракийн хувьд энэ ял бүх насаар нь хорьж байгаагаас өөрцгүй юм. Дашрамд дурьдахад 84 настай экс Ерөнхийлөгчийн шүүх хурал олон удаа хойшилсон бөгөөд дэлхий нийтийн анхаарлыг татаад байна.  Шүүхийн гаднаа уг  хурлын шийдвэрийг хүлээн олон хүн жагсаж байгаа бөгөөд бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top