2011 оны эхээр Арабын хувьсгалыг эхлүүлсэн 840 хүний аминд хүрч, 6000 орчим иргэнийг хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтээсэн хэрэгт буруутгагдаад байгаа Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийг шүүх хурал боллоо. Түүнд 42 жилийн ял төлөвлөөд байсан ч бүх насаар нь хорихоор болжээ.
30 жил төрийн эрх барьсан хүнд 840 хүний аминд хүрсэн хэрэг тулгаж байгаа нь нэг бодлоор шударга бус гэж үзэх хүн цөөнгүй байна. Өөрөөр хэлбэл тэрбээр өнгөрсөн хугацаанд 840-с олон хүний аминд хүрсэн гэнэ.
Хосни Мубаракийн ялыг сонссон иргэд баяртай байгаагаа илэрхийлэн, наргихаар болсон юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )