Dana Air авиакомпанийн зорчигч тээврийн онгоц Нигерийн томоохон хот Лагост орон сууцны хороолол дээр унаж сүйрчээ.
Онгоц тус хороололд байрлах мебелийн дэлгүүр болон хэд хэдэн орон сууцны барилгыг шүргэн өнгөрч урд хамар хэсгээрээ хоёр давхар байшин руу зоогдсон байна. Онгоцонд сууж явсан 153 зорчигч бүгд амь үрэгдсэн ба оршин суугчдын хохирлын талаар одоогоор тодорхойгүй байгаа ажээ.
Сүйрэл болсон газар гал унтраах баг болон аврагчид ажиллаж байна хэмээн ИТАР-ТАСС мэдээлжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )