Жастин Бибер толгойгоо гэмтээжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 04

Ройтерс агентлаг мэдээлснээр  Канадын поп дуучин Жастин Бибер Париж хотод тоглолт хийх үедээ шилэн хана мөргөн ноцтой гэмтэл авчээ.

18 настай дуучин маань дуунуудын хоорондох завсарлагын үеэр тайзнаас буухдаа тунгалаг шилэн ханыг анзааралгүй хүчтэй мөргөсөн байна. Үүний дараа толгой нь эргэж байсан боловч тоглолтоо дуусгаж чаджээ. Харин тэрээр тоглолтоо дуусгасны дараа ухаан алдаж унасан ба эмч нар тархины доргилт авсан хэмээн оношилжээ.

Энэхүү явдлын өмнөхөн Осло хотод болсон тоглолтын үеэр нь түүний улаан фен залуусаас 50 орчим хүн гэмтэж, 14 залуу эмнэлэгт хүргэгджээ. Дуучны зүгээс фенүүддээ хандан болгоомжтой байж, эрүүл мэндээ бодолцох хэрэгтэй хэмээн зөвлөсөн байна.

Сүүлийн үеийн мэдээгээр дуучны бие сайжирч байгаа ба өнгөрөх онд мөн шилэн хаалга мөргөсөн төстэй зүйл тохиолдож байсан аж.

Д.Мигаа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top