Өнөөдөр дайнд амиа алдсан хүүхдүүдийг дурсах өдөр

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 04

Өнөөдөр дайн дажин, халдлага түрэмгийлэлд өртөн амиа алдсан хүүхдүүдийгд дурсах өдөр. НҮБ-ын Ерөнхий ассамблей 1982 оны наймдугаар сарын есөнд Палетины асуудлаар яаралтай хуралджээ.

Тэр үед Палестин, Ливаны асар олон тооны хүүхдүүд Израилийн түрэмгийлэлд өртөж, амь үрэгдсэнийг сонсоод хуралдагсад маш их цочирджээ. Иймээс тэдний санаачилгаар жил бүрийн зургаадугаар сарын дөрөвний өдрийг “ Халдлаг түрэмгийлэлд өртсөн гэм зэмгүй хүүхдүүдийн өдөр” хэмээн тэмдэглэдэг болсон байна.

Дайн дажин зэвсэгт мөргөлдөөний хөлд зэвсэг агссан цэргүүдээс гадна бяцхан хүүхдүүд олноороо амь насаа алддагийг олон нийтэд мартуулахгүйн тулд энэхүү өдрийг тэмдэглэдэг уламжлалтай.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top