”Тиранносаурус Батаар”-ын шүүх хурал хойшилжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 04
АНУ-д дуулага худалдаагаар зарагдсан эртний үлэг гүрвэлийн гарал үүслийг тогтоох шүүх хурал өнгөрсөн баасан гаригт АНУ-ын Даллас хотын шүүхэд болох байсан ч түр хугацаагаар хойшилжээ. Одоогоос 75 сая жилийн тэртээ амьдарч байсан Тиранозавр батаарын араг ясыг өнгөрсөн тавдугаар сарын 20-нд Нью-Йорк хотын “Heritage Auctions” дуудлага худалдааны газраас гарал үүслийг нь тогтоосны дараа худалдан авагч, хууль ёсны эзэмшигчид буцааж олгох нөхцөлтэйгээр нэг сая ам.доллараар худалдсан юм.
Ихэнх хэсэг нь бүтнээрээ олдсон тус ховор олдвор ямар замаар “Heritage Auctions”-д ирсэн тухай мэдээллийг тус байгууллагын зүгээс энэ хэрэгт ажиллаж буй өмгөөлөгч Роберт Пейнтэд өгсөн байна. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн томилсон өмгөөлөгч тус байгууллагатай хамтран ажиллахаар болжээ. Төв Азиас л олддог Т-рекс аварга үлэг гүрвэлийн өвөг Тироназавр батаарын араг яс япон худалдаачны гар дамжин ирсэн гэж “Heritage Auctions” мэдэгдсэн гэнэ. Монголын төдийгүй олон улсын палентеологич эрдэмтэн, судлаачид дуудлага худалдаагаар зарагдсан Тироназавр батаарын араг ясыг Монголын говиос олдсон гэдэгт эргэлзэхгүй байгаа ч “Heritage Auctions” уг олдвор АНУ-ын хилээр зохих хууль журмын дагуу нэвтрүүлсэн гэж үзэж байгаа юм.
А.ТЭМҮР



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top