АНУ-ын Аризона муж улсын Фойникс хотод 19 настай Каталина Клөүсер гэгч эмэгтэй сар гарантай хүүхдээ тэрэгтэй нь машиныхаа дээр тавиад явж байсныг хөршүүд нь цагдаад мэдээлжээ. Уг явдал болохын өмнөх өдөр хүүхдийн ээж аав хоёр найз нартайгаа марихуаныг их тунгаар хэрэглэсэн байна. Энэ үеэр Каталинагийн нөхрийг цагдаа нар саатуулан авч явсны дараа ээж нь хүүгээ машиныхаа дээр тэрэгтэй нь бэхлээд замдаа гарсан байна. Азаар хүүгийн бие эсэн мэнд байгаа гэнэ.
Н.Цэнгэл
Сэтгэгдэл ( 0 )