Францын Ерөнхийлөгчийн аюулгүйн албаны даргаар анх удаа цагдаагийн комиссар, 44 настай Софи Атт хэмээх бүсгүй томилогджээ.
Софи Атт бол Төрийн хамгаалалтын энэхүү өндөр албыг толгойлж буй анхны эмэгтэй хэмээн Елисейн ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
Софи Атт 1993 онд Парис хотын цагдаагийн газраас өөрийн ажил мэргэжлийн замналаа эхэлж байсан ба 2000 онд Ерөнхий сайдын хамгаалалтын албыг толгойлж байжээ. Тэрээр 2000 оны хоёрдугаар сард Ерөнхий сайд Лионель Жоспенийг Иорданы Баруун эргээр айлчлал хийх үед дагалдаж явсан ба палестины оюутнууд дайрах үед сайдаа хамгаалан нуруундаа гэмтэл авч байсан аж.
Францын хэвлэл мэдээллээр өгүүлж буйгаар экс Ерөнхий сайд Жоспен шинэ Ерөнхийлөгчид санал тавьж томилуулсан хэмээн өгүүлжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )