Нигерийн Лагос хотод орон сууцны хороолол дээр унасан Боинг онгоцны сүйрэл техникийн гэмтлээс үүдэлтэй хэмээн үзэж байгаа аж.
Энэ аймшигт сүйрлээс нэг ч зорчигч амьд үлдээгүй 153 хүн амь үрэгдсэн ба орон сууцны барилга дотор байсан хохирогчдын тоо тодорхойгүй хэвээр байна. Онгоц унах үед ойр орчимд нь паркинг хийж байсан машинууд шатан, тэр хороолол орчимд эмх замбараагүй байдал үүсээд байгаа аж.
Одоогоор онгоцны нэг хар хайрцгийг олсон ба нисэх багийнхан юу ярилцаж байсныг судалж байгаа юм байна.
Онгоц Абуджа руу дотоодын нислэг үйлдэхээр Лагос хотоос хөөрөөд удалгүй асуудал үүсэн буцаж буухаар шийдсэн боловч буултын зурвастаа хүрч амжилгүй орон сууцны хороолол дээр унасан бололтой.
Уг ослоос шалтгаалан олон хүний амь эрсэдсэнтэй холбогдуулан Нигерийн Ерөнхийлөгч Гудлак Джонатан улс оронд гурван өдрийн гашуудал зарласан байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )