Улс төрчдөд хүний мах илгээжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 04

Канадын эрх баригч Консерватив намын штабт аймшигт илгээмж иржээ.

Энгийн шуудангийн илгээмжийн хайрцаг дотор хүний биеийн мөчилсөн хэсгийг хэн нэгэн этгээд хийж илгээсэн байжээ. Энэ хэргийн үйлдэгчийг олохын тулд улс орны шилдэг мөрдөгчид ажиллан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн таамаг дэвшүүлж байгаа аж.

Консерватив намын ажилтнууд илгээмжийг задалж эхлэхэд хатсан цусны толбо харагдан дотроос нь эвгүй үнэртэхээр нь цагдаа дуудан задлуулж хүний биеийн хэсэг болохыг тогтоосон байна.

Ажиглагчдын үзэж буйгаар эрх баригч намын удирдагч нь Канадын Ерөнхий сайд Стивен Харпер бөгөөд энэхүү илгээмж нь ганц түүнд биш, улс төрийн хүчин болох намд нь илгээсэн хэрэг гэж таамаглаж байгаа юм байна. Цагдаагийнхны хэлж буйгаар энэ нь хэн нэгэн тодорхой хүнийг айлган сүрдүүлэх гэсэн хэрэг биш, харин эрх баригч намын зарим нэг шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байж болзошгүй аж.

Одоогийн байдлаар хүчний байгууллагынхан гол анхаарлаа уг илгээмжийн гарал үүслийг тодорхойлоход чиглүүлэн улс орны хэмжээний бүх шуудангийн газрууд, моргын байр, эмнэлгүүдийг шалгаж байгаа ажээ.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top