Алдартай жүжигчдийн талаар салсан нийлсэн, уусан идсэн гээд л хов жив мундахгүй. Тэд ч энэ олон живд дасчихсан байдаг биз. Харин саяхан Хятадын алдарт жүжигчин Чжан Цзы тун ч таагүй шуугианд холбогдоод авав. “Гейшагийн дурсамж”, “Нисэгч хутгануудын гэр” хэмээх киноны гол дүрийг бүтээснээрээ дэлхий нийтэд алдаршсан жүжигчин бүсгүйг биеэ үнэлсэн хэрэгт буруутгаж байгаа гэнэ шүү. Хэд хэдэн хэвлэлийн бичсэнээр жүжигчин бүсгүй өндөр албан тушаалтай болон баян эрчүүдтэй шөнийг өнгөрөөснийхөө хариуд 90 сая долларыг олсон гэнэ. Түүнтэй холбоотой шуугиан 2007 оноос л эхтэй. Тухайн үед Хятадын хамгийн баян хүмүүсийн нэг болох Сю Мин жүжигчин бүсгүйд өдрийн сая доллар өгч болзож байсан хэмээн хэвлэлд ярьж байв. Сю Мин мөн өөр спонсоруудыг ч жүжигчинд олж өгсөн гэх. Тэдний дунд Хятадын Коммунист намын улс төрийн товчооны нөлөө бүхий гишүүн Бо Силай ч байгаа сурагтай. Үнэн эсэх нь одоогоор тодорхойгүй ч жүжигчний хэвлэлийн төлөөлөгч энэ шуугиан бүсгүйг ихэд шаналгаж байгаа тул ёс суртахуунтай байхыг хэвлэлийнхнээс шаарджээ. Ер нь алдар нэр гоо үзэсгэлэнгээ яаж ашиглах нь мань мэтэд падгүй ч Хятад шиг хууль цааз чангатай оронд нэр алдартай жүжигчин, нөлөө бүхий улстөрчийн орооцоддсон хэрэг нэг хэсэгтээ л намжихгүй гэдэг нь тодорхой.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин
Сэтгэгдэл ( 0 )