Ж.Ассанжийг Шведэд шилжүүлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 04

“Викилийкс” сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийг Британийн тал Шведэд шилжүүлэхээр болсон байна. Хэдийгээр энэ тухай жил гаруйн өмнөөс мэдээлж байсан ч Британийн тал үүнийг баталгаажуулсан мэдээлэл хийгээгүй байсан юм. 
Тэгвэл саяхан тус улсын Дээд шүүх үүнийг баталсан байна. Шведийн Засгийн газар Ж.Ассанжийг тус улсын иргэн, бяцхан охиныг хүчиндсэн гэж буруутгаж байгаа юм. 
Хэдийгээр Ж.Ассанж болон хамтрагчид нь түүнийг гэм буруугүй, улстөрийн золиос болж байна гэж мэдэгдэж байгаа ч тэрбээр бага насны охинд хүч хэрэглэсэн гэдэг нь тодорхой болжээ. Шведээс гадна АНУ Ж.Ассанжийг гэмт хэрэгтний хувиар шилжүүлж авах хүсэлтэй байгаа аж. Харин алинд нь ч очсон түүнийг бүх насаар нь хорих ял хүлээж байгаа гэж Австралийн иргэн Ж.Ассанж мэдэгджээ. 
Одоогоор Ж.Ассанж Британийн шоронд хоригдож байгаа ч ирэх онд болох Австралийн парламентын сонгуульд хүч үзэх бодолтой байгаа юм. “Викилийкс” сайтынхан түүний энэ өрсөлдөөнд тусална гэдгээ ч мэдэгджээ. 
Хэрвээ Ж.Ассанж торны цаанаас ялалт байгуулбал халдашгүй эрхтэй болж суллагдах боломжтой болно.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top