Дэлхийг сөнөнө гэх апокалипсисийн таамаглал нь зөвхөн бидний энэ үед гарч ирээгүй. Бүр дундад зууны үеэс дэлхий хэзээ сөнөж болох, ирээдүйд ямар нөлөөллүүд гарч ирэх тухай олон эрдэмтэд, мэргэн ард түмэн ч хэлэлцэж, тунгаан бодож зөгнөж байлаа. Тэгвэл өнөөдөр дэлхий сүйрэхэд хамгийн ойр заналхийллийг эрдэмтэд дэвшүүлж байна. Үүнд:
Trinity устөрөгчийн цөмийн бөмбөг.
Зөвхөн ганцхан ийм төрлийн бөмбөг Австрали тивийг ч далайд живүүлнэ.
Солирын мөргөлт
Дэлхий солиртой мөргөлдөх эсвэл түүн дээр солирын бороо орох гэдэг нь мөн ертөнцийн мөхөлийн шилдэг санааны нэг. “Армагедон” кино үүнийг тод харуулж сануулсан. Манай дэлхий өдөр болгон жижиг хэмжээний метеоритаар бөмбөгдүүлдэг. Гэхдээ тэдгээр нь агаар мандалт орж ирэнгүүтээ шатаж устдаг нь хүн төрөлхтөний аз гэлтэй. Одоогоос хэдэн сая жилийн өмнө дэлхий дээр маш том “чулуу” унасан. Тэр үед дэлхий дээр юу ч үлдээгүй гэдэг. Хэрвээ дахин тийм хэмжээний солир унавал бүх зүйл хормын дотор сүйрч үгүй болно.
Хэт дулаарал
Антарктидаас сүүлийн хэдэн жилд хэд хэдэн томоохон мөсөн уул тасарч хайлан алга болсныг дэлхийн дулааралтай холбон үздэг. Сүүлийн 100 жилд дэлхийн дулаарал нэг хэмээр нэмэгдсэн. Иймэрхүү маягаар дулаарал үргэлжлэн мөс хайлж, далайн ус эргээсээ халивал хүмүүс бидэнд амьдрах хуурай газргүй болж өлсгөлөн, халдварт өвчинд нэрвэгдэх талтай.
Нар
“Нарны гэрэл” гэдэг таамаг бол магадгүй холын ирээдүйд тохиолдох санаа юм. Ойролцоогоор таван тэрбум жилийн дараа гэхэд нар нь хэт улаан гэрлээр шарах үед дэлхийн бүх далай тэнгис ширгэн хатах болно. Тэр үед хүн төрөлхтөн өөр гарагийг колончилон сансар огторгуйг төгс эзэмшсэн байх учраас энэ сүйрэлд бэлтгэлтэй болчихсон байх болов уу.
Эдгээрийг худал, хий хоосон мөрөөдөл гэхгүйгээр нэг сайн бодох цаг нь ирсэн шүү дээ. Харин дэлхийн мөхөлтэй холбоотой болон түүний хувь заяаны талаар агуу зөнч Ванга өөрийн ертөнцдөө юу гэж буулгасныг одоо сонирхоцгооё.
Хүн төрөлхтөний хувь заяа 2008-3797 он хүртэл:
2008-Дөрвөн ч орны тэргүүний амь насыг хорооно. Үүнээс дэлхийн гуравдугаар дайн дэгдэх эхлэл тавигдана.
2010-Дэлхийн гуравдугаар дайн эхлэнэ. Дайн 2010.11 сард эхэлж 2014.10 сард төгсгөл болно. Эхлээд цөмийн дайн, дараа нь химийн болон биологийн дайн болно.
2011-Дэлхийн умард хэсэгт радио идэвхит цаг агаарын үзэгдэл болж тэндхийн бүх амьтан, ургамал устана. Yүний дараа мусульманчууд Европт амьд үлдэгсдийн эсрэг химийн дайн зарлана. Тэдгээрийн ихэнх нь биологийн зэвсэгт хордсоны улмаас тархи, арьс, ясны хавдраар үхнэ.
2016-Европ тив бараг хоол хүнсгүй болж ард иргэд нь өлбөрч үхнэ.
2018-Энэ үед дэлхийг аврах гол орон нь Хятад болно.
2025-Европ тив устахад багахан хугацаа үлдсэн байна.
2028-цоо шинэ цөмийн энергийн эх сурвалжийг тогтооно. Өлсгөлөн үргэлжлэнэ. Туйлын мөс хайлж далайн түвшин эрс нэмэгдэнэ.
2043-Дэлхийн эдийн засаг сэргэнэ. Европыг мусульманчууд захирч эхэлнэ.
2046-Ромийн мусульманчууд руу Америк довтлох үеэрээ цоо шинэ зэвсэгийг бүтээнэ. Тэр нь цаг уурын үзэгдлийг ашигласан зэвсэг байх болно.
2084-шинэ өвчин бий болно. Хэдхэн секундын дотор хөгширдөг.
2097-хурдан хөгшрөлтийг зогсооно.
2100- хиймэл нараар дэлхийн харанхуй хэсгийг гэрэлтүүлнэ.
2111-хүмүүс амьд робот буюу киборг болж эхлэнэ.
2123-Бага буурай орнуудын хоорондох дайн эхлэнэ.
2125-Унгарт сансараас дохио ирнэ.
2130-харийнхны тусламжтай усан дор колоничлол бий болно.
2164-амьтад хагас хүний шинж төрхтэй болж эхлэнэ.
2183-Марс гараг дээрх колончлол цөмийн зэвсэгтэй болж дэлхийгээс хамаарахгүй болно.
2195-далай доорх колончлол эрчим хүчтэй, хоол хүнсээ бэлтгэдэг болно.
2201-нарны элч багасаж, дэлхий хүйтэрч эхлэнэ.
2221-сансарын хөлөг дэлхий дээр цоо шинэ, маш аюулт өвчнийг авчирна.
2288-цаг хугацаагаар аялана
2299-Францад исламын эсрэг партизаны дайн эхлэнэ.
2354-урд хожид хэзээ ч болж байгаагүй өлсгөлөнтэй учирна.
2480-хоёр хиймэл нар мөргөлдөж дэлхийн сүйрлийн удаах дохиог өгнө.
3005-Марс гараг дээр дайн эхлэнэ.
3010-дэлхийг дэлбэрсэн сарны хэлтэрхий довтолсноор энэ гараг устана. Харин өөр одны системд шинэ амьдрал бүхий гарагийг хүн төрөлхтөн нээж амжих болов уу.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )