Ангийн охиноо доромжилсон бичлэгээ интернетэд тавьжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 12

Саяхан Приморскийн хязгаарын нэгэн сургуулийн сурагчид ангийнхаа охиныг доромжлон зовоосон бичлэгээ интернетэд тавьсан нь ихээхэн шуугиан дэгдээж, мөрдөн байцаах газраас хэргийн эздийг тодруулан байцааж эхэлжээ.

Ангийн нөхдийнхөө доромжлолын золиос болсон энэхүү охин нь Партизанск хотын 2-р дунд сургуулийн зургаадугаар ангийн сурагч 12 настай Яна Волкова ажээ. Энэхүү үйл явдал өнгөрөгч 11-р сард болсон бөгөөд хүүхдүүд охиныг дээрэлхэн хүчээр заваан газар мөлхүүлж, гутлаа долоолгох зэргээр балмад бүдүүлгээр авирласан байна. Энэхүү бичлэгийг үзсэн нэгэн иргэн цагдаад мэдээлснээр уг хэргийг мөрдөж эхэлсэн ажээ.

Цагдаагийнхны мэдээлснээр уг хэргийг үйлдсэн сурагчид бүгд боломжийн баян айлын хүүхдүүд ба харин хэлмэгдэгч охины хувьд аавгүй, ээжтэйгээ амьдардаг, ээж нь ажилгүйн улмаас амьдралын боломж муутай, тэрээр сурлага тааруу, бусадтайгаа бараг харьцдаггүй нэгэн байжээ.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top