Өчигдөр өглөө АНУ-ын Сан Франциско хотноо “Apple”-ийнхан шинэ төрлийн “MacBook Air”-ийг танилцууллаа. Уг нөүтбүүк нь 11 болон 13 инчийн сонголттойгоос гадна, өгөгдөл унших хурд нь бусдаас дөрөв дахин их гэнэ. Харин процессорын хувьд Core i5, Core i7 бөгөөд АНУ-д 999-1,499 ам.доллараар худалдаалахаар төлөвлөжээ. Харин албан ёсны төлөөлөгчийн газруудад 1,199-2,199 ам.доллараар худалдаалагдах юм байна. А.Маша
Сэтгэгдэл ( 0 )