Хосни Мубарак комд оржээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 12


Египетийн экс Ерөнхийлөгч Хосни Мубаракийн биеийн байдал тааруу байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.  Тэгвэл түүнийг бүрэн комийн байдал орсон бөгөөд  Кайрын шоронгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж  байна гэж олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж байна. Х.Мубаракийн зүрхний хэмнэл өмнө нь хэд хэдэн удаа алдагдаж байсан юм. Одоогоор түүний дэргэд хоёр хүү нь байгаа гэдгийг тус улсын албаны эх сурвалжууд мэдээллээ.

84 настай Х.Мубарак энэ сарын 2-ны өдөр  олон хүний аминд хүрсэн, мөнгө угаасан хэргээр 42 жилийн ялаар шийтгүүлсэн юм.

 Ком гэдэг нь амьсгал зүрх судасний эрхтнүүдийн дутагдалт орсны илэрхийлэл бөгөөд эргэн сэргэх эсэх нь тухайн хүний биеийн байдал, эмчилгээнээс шууд шалтгаалдаг байна.

А.Баярмаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top