Александер Гэй хэмээх эр гар утас авсан анхны өдрөөсөө эхлэн сэтгэл санааны гүн дарамтад оржээ. Түүний утас хоногийн 24 цагийн турш дуугарч, “муу алуурчин”, “үхвэл таарна” зэрэг дарамталсан мессеж ирдэг.
Залуу анхандаа дугаар андуурсан биз хэмээн бодсон ч есөн өдөрт 70 удаа дарамталсан дуудлага, түүнээс хэд дахин их мессеж хүлээн авсан учир үүрэн холбооны “T-Mobile”-д дугаараа буцаан өгсөн байна. Хэдийгээр тус үүрэн холбооны газар шинэ дугаар гэж үйлчлүүлэгчид худалдсан ч үнэн хэрэгтээ хуучин дугаар байсан бөгөөд өмнөх хэрэглэгч нь Жорж Зиммерман хэмээх алуурчин байжээ. Алуурчин өнгөрсөн хоёрдугаар сард өсвөр насны хүүхдийг буудан хороосон нэгэн юм байна.
Харин “T-Mobile”-ийнхан 407-435-2400 дугаараа буцаан авч, Александерт шинэ дугаар өгөхдөө тооцооноос нь хөнгөлөхөө амалсан байна.
Анх удаа гар утас хэрэглэж байгаа 49 настай залуугийн хувьд сэтгэл санааны гүн хямралд орсон бөгөөд анх утас нь дуугарахад сандарч, түгшсэн гэдгээ сэтгүүлчдэд ярьж байлаа.
А.Маша
Сэтгэгдэл ( 0 )