Өчигдөр Оренбург мужид хүнд их бууны зэвсэг хэрэгслүүд хадгалж байсан хуучин складуудад гал түймэр гарсны улмаас хүчтэй дэлбэрэлт үүсч, бараг 4 километр зайд хэлтэрхий хэсгүүд нь шидэгдсэн ажээ.
Үүний улмаас ойр орчимд нь байсан найман тосгоны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн 10 километр зайд байсан хүүхдийн зуслангийн амрагчдыг өөр тийш зөөвөрлөжээ.
Уг түймрийг унтраахаар Бе-200, Ил-76 онгоцууд ниссэн ба гурав дахь онгоцоор нь дэлбэрэлтийн голомтод ажиллах сэтгэл зүйчид, роботууд, “Лидер” төвийн мэргэжилтнүүд очиж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )