Өнгөрөх шөнө москвагийн цагаар 03:20 цагт “Кавказ” автозамаас 168 километрийн зайд “Москвич” маркийн машины жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчснөөс хүүхэд тээвэрлэж явсан микроавтобустай мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Мөн шөнийн цагаар хүүхэд зөөвөрлөж явсан нь журам зөрчсөн үйлдэл ажээ.
Уг ослын улмаас жижиг тэрэгний жолооч газар дээрээ нас барж, микроавтобус онхолдож шатсны улмаас 8 хүн гэмтэж эмнэлэгт хүргэгджээ. Микроавтобусаар Хойд Осетоос өсвөрийн жүдочдын тэмцээнд оролцохоор 12-13 насны тамирчин хүүхдүүд дасгалжуулагч багшийн хамт явж байсан байна.
ИТАР-ТАСС мэдээлснээр Краснодарийн хязгаар руу осолд орсон хүүхдүүддээ тусламж үзүүлэхээр Хойд Осетийн эрүүлийг хамгаалахын ажилтнууд, сэтгэл зүйчдийн баг гарсан байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )