Сурагчдын майханд аянга буужээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 12

Минск мужийн Солигорск хотын нэгэн сургуулийн 4 багш, 11 сурагч “Скакаль” амралтын газрын ойн бүсэд майханд амарцгааж байжээ. Энэ үеэр үргэлжилсэн аянга цахилгаантай бороо орсон ба ойролцоох мод руу буусан аянга газраар дамжин 16 настай дөрвөн хүүхэд байрлаж байсан майханд буун нэг сурагч нас барж, гурав нь эмнэлэгт хүргэгдэн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа ажээ.

Сурагчдад сэтгэл зүйн тусламж үзүүлэхээр мэргэжилтнүүд тус амралтын газрыг зорьсон байна.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top