Нисгэгч хүмүүсийг аврахын тулд өөрийгөө золиосолжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 13

Белорусийн Новопрутск районы Новина тосгоны ойролцоо байлдааны шумбагч Су-25 онгоц осолдож нисгэгч нь амь эрсэджээ.

Энэхүү онгоц нь Белорусь болон Оросын байлдааны зэвсэглэлд байдаг хамгийн найдвартай онгоцуудын нэг аж. Амь үрэгдсэн нисгэгч Гриднёв Николай Геннадьевич нь маш туршлагатай, 1-р зэргийн нисгэгч байжээ.

Түүнийг тосгоны дэргэд буухыг диспетчер тушаасан боловч тэрээр хүмүүсийн амь эрсдэхээс сэргийлэн тосгоноос холдон хоёр зуун метрийн зайд сүйрсэн байна.

Одоогоор хэргийн газарт иргэний болон цэргийн мөрдөн байцаагчид ажиллан учир шалтгааныг тодруулах оролдлого хийж байна. Нисгэгчийн амийг аварч чадаагүй нь нэмэлт шалтгаануудыг тодруулахад хүндрэл учруулж байгаа ажээ.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top