Свердловск мужийн Серов хотын ойролцоо алга болсон онгоцыг хайх ажиллагаа үргэлжилсээр байна. Уг онгоц нь Челябинскийн “Ави Зов” нисэх компанийн эзэмшлийнх ба хуваарьт бус нислэг үйлдэхээр хөөрсөн бололтой. Бүхээгт нь орон нутгийн байгууллагуудын дарга, ажилтнуудаас бүрдсэн 8 хүн байсан гэнэ. Эдгээр хүмүүсийн ойр дотныхонтой сэтгэл зүйчид ажиллаж байгаа аж.
Эрлийн ажиллагаанд 73 цагдаагийн ажилтнууд, хоёр онгоц, нэг Ми-8 нисдэг тэрэг оролцож байна.
Одоогийн байдлаар ойр орчмын 2000 квадрат метрийг самнаж дууссан ба онгоц осолдсон ул мөр олдоогүй байна. Цаашид 8000 квадрат метр газрыг самнаж хайхаар эхлээд байгаа ажээ.
Урьдчилсан мэдээллээр нисэхээсээ өмнө тэдгээр нөхдүүд архидацгааж байсан бололтой. Нислэгийн талбайд тэдний хэдэн жижиг тэрэг байгаа аж. Заримынх нь таамгаар тэдгээр бүлэг нөхдүүд онгоц хөлөглөн загасчлахаар явсан, эсвэл зэргэлдээ муж руу зугаацахаар явсан байж болох, гэвч тэдний хэнийх нь ч гар утас холбогдохгүй байгаа ажээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )