Хүчирхийлэгчдийг баривчиллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 13

Москвад Дагестаны бүлэг хүчирхийлэгчдийг баривчлах үеэр гэмт этгээдүүд хүчтэй эсэргүүцэл үзүүлэн нэг цагдааг шархдуулжээ.

Хэд хоногийн өмнө нэгэн бүсгүй Дагестанаас гаралтай хэдэн хүнд хүчиндүүлсэн талаар цагдаад мэдээлсэн байна. Тэрээр интернетээр нэгэн залуутай танилцан уулзахаар болзжээ. Гэтэл нөгөө залуу нь гурван хүнтэй хамт ирэн хүүхнийг машинд суулган ой руу давхиж, тэнд хүчирхийлэн зодсон ажээ.

Цагдаагийнхан сэжигтнүүдийг баривчлах талаар тусгай ажиллагаа зохион байгуулан, нэгэн цагдаа бүсгүй нөгөө залуутай интернетээр танилцсан байна. Ингээд болзон уулзацгаахад мөн л нөгөө гурваа дагуулаад иржээ. Ингээд баривчлах ажиллагаа явагдах үед нэгэн этгээд нь цагдааг хутгаар хэвлийн тус газар нь шархдуулаад зугтаж амжсан байна. Нөгөө гурвыг нь баривчилсан ба зугтсан хэрэгтнийг эрэн сурвалжилж байгаа аж.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top