Архидаж байгаад онгоцтой алга болсон хүмүүсийг хайсаар байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 14

Свердловск мужийн Серов хотын нисэх онгоцны буудлыг цагдаа нар бүслэн ямар ч нислэг хийгдэхгүй байгаа аж. Энэ буудлаас 3 хоногийн өмнө 10 хүн суулгасан АН-2 онгоц агаарт хөөрөөд одоо хүртэл олдохгүй байгаа юм байна.

Уг онгоц нь түймэр унтраах зориулалтаар ашиглагддаг байсан ба хэдэн нөхдүүд нисэх буудлын талбайд найрлаж байгаад гэнэт онгоцоор хальт зугаалахаар шийдэн ямар ч зөвшөөрөлгүй нисээд алга болчихсон бололтой.

Серов хотын Замын цагдаагийн газрын дарга Дмитрии Ушаков  3 байцаагчийн хамт энэхүү онгоцонд сууж яваа юм байна.

Одоогоор эрлийн ажиллагааг өргөжүүлэн, 120 хүн, 40 техник түүн дотор 3 онгоц, 5 нисдэг тэргээр хайж байгаа ажээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top