Загасчлалд зориулсан шинэ онгоц бүтээжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 14

ОХУ-ын Тюменьд бага оврын шинэ онгоц туршиж байна. Энэхүү онгоц нь далавчтай завьтай төстэй бөгөөд Аи-95 бензинээр ажилладаг, хэмнэлттэй бага түлш зарцуулдаг ажээ. Загасчлалд ашиглахад маш тохиромжтой, кабинаасаа гаралгүй дэгээ шидээд сууж болох аж. Шавар намагтай, цастай ямар ч газар бууж чадах ба нуурын мандал дээрээс шууд хөөрөх боломжтой.

Энэхүү онгоцны загвар дээр Тюменийн нисэхийн зохион бүтээгч инженерүүд, нисгэгчид бүтэн 10 жил хөдөлмөрлөсөн ба нэг тонн орчим жинтэй, 100 километрт 12 литр бензин зарцуулдаг юм байна. Удирдлагын ажиллагаа харьцангуй энгийн, үнэ ханшийн хувьд тийм ч өндөр бус, 7.5 сая рубль буюу манайхаар 300 гаруй сая төгрөгт авч болохоор. Эмч нар, аврагчид, бизнесийн хүрээнийхэн, ялангуяа жуулчид, загасчид ихэд сонирхож байгаа ажээ.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top