Энэ онд өөрийн сүйрлийн хамт 1500 гаруй зорчигчдын эрдэнэт амийг авч одсон алдарт “Титаник” хөлгийн сүйрсний 100 жилийн ой болсон билээ.
Энэхүү эмгэнэлт ойн өмнөхөн Британийн нэгэн дуудлага худалдаанд “Титаник”-аас амьд үлдсэн нэгэн эмэгтэйн захидал тавигдсан байна. Уг захидал урьд өмнө нь хаана ч мэдэгдэж байгаагүй ажээ.
Тэрхүү захидалд алдарт хөлгийн сүйрлийн талаар бидний мэдэх шалтгаанаас гадна тухайн өдөр хөлгийн ахмад согтуу байсан тухай дурджээ. Тэрээр цааш нь өгүүлэхдээ хөлгийн ахмад удирдлагаа багийн хэн нэгэнд шилжүүлэн, өөрөө бааранд суун виски залгилж байсан хэмээжээ.
Үүнээс үзэхэд “Титаник” зөвхөн нөхцөл байдлаас шалтгаалж бус, ажилдаа хариуцлагагүй хандсан гэмт этгээдүүдийн уршгаар сүйрсэн аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )