РИА "Новости" мэдээлснээр Ростов мужийн Азов-Староминскаягийн зам дээр санамсаргүй тохиолдлын явдал болжээ.
AudiA4 жижиг тэрэгтэй Коми улсын Сыктывкар хотын оршин суугч хос явж байтал өмнөөс нь ирж явсан “Камаз” маркийн ачааны машин зэрэгцээд зөрөх агшинд чиргүүл дээр ачсан тоосгоноос нэг тоосго шидэгдэн машины шилийг нэвтлэн орж 29 настай Ольга Гайкович хэмээх зорчигч бүсгүйг оносон аж. Тоосго бүсгүйн тархины баруун талыг хүндээр гэмтээснээс эмнэлэгт хүргэгдэн 2 цагийн дараа нас баржээ. Машины арын суудалд хүүхэдтэй гэр бүл сууж явсан байна.
“Камаз”-ын жолооч хүн алснаа ч үл анзааран цааш явж түүнийг цагдаагийн ажилтнууд Азов хотоос олжээ. Тэрээр тээвэрлэж явсан ачаагаа сайн баглаж бөхлөлгүй хүний амь хөнөөхөд хүргэсэн хэмээн буруутгагдаж байгаа ажээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )