Гурван сартай охиноо тамлан хороожээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 14


Энэтхэгт гурван сартай охиноо тамхины галаар түлж,  зодож  хөнөөсөн аймшигт хэрэг гарлаа.  Афреен хэмээх охиныг төрөхөд эцэг нь хүү төрөх ёстой байсан хэмээн голсон байна.  Улмаар “Би энэ хүүхдийг өсгөхгүй.  Чи өөрөө хариуцлагыг нь  хүлээ” хэмээн эхнэртээ хэлж байжээ. Гэтэл 19 настай  эхнэр Решма Бануг дэлгүүр явсан хойгуур охиноо тамалсан бөгөөд охин эмнэлэгт хүргэгдсэн хойноо амьсгал хураасан байна.

Энэтхэгт охин хүүхэдтэй байх нь эдийн засгийн хувьд асар их хохирол учруулдаг, хүний хүн гэх яриа байдаг бөгөөд охин хүүхдэд тун дургүй байдаг гэнэ.  Улмаар хүүхдийнхээ хүйсийг гэдсэнд байхад нь мэдэж охин байвал авхуулдаг ажээ.  Хэдийгээр хүүхдийн хүйсийг  хэлэхийг хуулиар хорьсон ч хосууд хүүхдийнхээ хүйсийг мэдэхийн тулд эмч  нарын гарийг хүндрүүлээд ч хамаагүй “зорилгодоо” хүрдэг гэнэ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top