Өнөөдөр реппер 50 центийн хувьд баярын өдөр. Тэрбээр 2001 оны энэ өдөр бууны ес дэх шархаа авсан юм. Гэсэн ч тэрбээр амьд гарсан бөгөөд жил бүрийн энэ өдрийг амьд гарсны баяр болгон тэмдэглэдэг ажээ. Түүний 50 цент гэх нэр нь энэ олон шархнаас үүдэлтэй гэнэ. Өнөөдөр тэрбээр амьд үлдсэн баяраа найз нөхөд болон хамтран ажиллагсадтайгаа тэмдэглэх гэж байгаа бөгөөд шүтэн бишрэгчдээсээ баярын мэндчилгээ “хангалттай” авч байгаа гэнэ.
Түүний жинхэнэ нэрийг Куртис Жаксон гэдэг бөгөөд 1976 оны долдугаар сарын 6-нд АНУ-ын Нью-Йорк хотноо төржээ. Эцэггүй өссөн түүнийг жаахан байхад ээж нь учир битүүлгээр нас барсан байна. Ингээд бүтэн өнчин хүү эмээ өвөө дээрээ өссөн бөгөөд өнөөдрийн алдарт хүрэх гэж тэрбээр чамгүй зүтгэл гаргаснаа хэнээс ч нуудаггүй юм.
А.Маша
Сэтгэгдэл ( 0 )