Алдарт Кевин Костнер жүжигчин Стивен Болдуинтай шүүхдэлцээд ялжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 15

Шинэ Орлеан мужийн шүүх алдарт жүжигчин Кевин Костнероос 18 сая доллар нэхэмжилсэн Холливудын жүжигчин Стивен Болдуины нэхэмжлэлийг хүчингүй болгожээ.

Тэрээр цэвэрлэх байгууламж зарах наймаанаас дээрх мөнгөний алдагдлыг хүлээсэн хэмээн нэхэмжилсэн аж.

2010 оны дөрөвдүгээр сард Deepwater Horizon хэмээх нефтийн цооног дэлбэрснээс 11 хүний амь эрсдэж, Мексикийн булангийн усанд 5 сая баррел нефть асгаран, АНУ-ын түүхэнд асар их экологийн гамшиг тохиолдсон билээ.  Үүнтэй холбоотой BP компани далайн усыг цэвэршүүлэх зорилгоор 32 цэвэрлэх төхөөрөмжийг худалдан авахаар Кевин Костнер болон Ocean Therapy Solutions (OTS) компанитай гэрээ байгуулсан ажээ.

Стивен Болдуины хувьд Ocean Therapy Solutions- ны хувьцаа эзэмшигч байж байгаад ВР-тэй байгуулах гэж байсан гэрээг нь мэдээгүйн улмаас хувьцаагаа энэ компанид зарж алдагдалтай наймаа хийсэн хэмээн мөнгө нэхэмжилсэн байна.

Кевин Костнерын өгүүлснээр Болдуины төлөөлөгч ВР-тэй гэрээ хийгдэхээс хамаагүй өмнө хувьцааг худалдсан ба цэвэрлэх машины үйлдвэрлэлд Костнер 24 сая долларын хөрөнгө оруулалт хийн, Стивен Болдуин тухайн үед хөрөнгө оруулалт хийхээс татгалзсан ажээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top