Эрчүүд яагаад гүзээтэй болдог вэ?

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 15

Энэ бол маш түгээмэл тохиолддог үзэгдэл. Ихэвчлэн 35-40 насанд “пивоны гүзээ” сууж эхэлдэг. Гэхдээ үнэхээр пивоноос болдог уу, үгүй юу?

Энд хэд хэдэн шалтгаан байдаг аж. Үүнд: спиртийн төрлийн ундаа болон хоол хүнсээ хэтрүүлж хэрэглэх, амьдралын буруу хэв маяг, мэргэжлээс шалтгаалах нөлөө, өвчлөл г.м

Архи дарс хэрэглэх үед найрлага дахь калориос шалтгаалан хоол идэх дуршил нэмэгдэн, архи дарс  нь өөх тостой холилдсноор найрлагын үл нийцэл үүсч гүзээ томроход нөлөөлдөг юм байна.

Дараагийн шалтгаан нь хөдөлгөөний хомсдол. Байнгын суугаа ажил, идэвхгүй амралт, хоолны дараа түр дугхийх зэрэг нь бас нөлөөлдөг аж. Тогтмол сууж ажилласнаас гэдэсний булчин сулран хана нь тэлэгдэж бөмбөлөг хэлбэрийг үүсгэдэг байна. Энэхүү шалтгаан нь жолооч нарт элбэг тохиолддог.

Бас нэг гол шалтгаан нь насны онцлогоос шалтгаалсан гормоны өөрчлөлт юм. Нас ахих хэрээр эрчүүдийн бэлгийн гормоны ялгаралт багасаж өөх хуримтлагдах явц хурдасдаг байна. Иймээс мөр, гэдэс, хүзүүгээрээ илүүтэй таргалж, биеийн галбир нь махлаг эмэгтэйчүүдтэй төстэй болдог ажээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top